Ширэн бээлийтнүүд аваргуудаа тодруулжээ
- 2014-02-17
- Спорт
- 0
Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын ул-
сын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-16-нд
спортын төв ордны А зааланд зохион байгуулагдаж
өчигдөр дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр 35.5 оноогоор
Ганхуяг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс”
тэргүүлж, 29.5 оноогоор Мөнхсайхан дасгалжуулагчтай
баг удаалжээ. Ганцаарчилсан төрөлд эмэгтэй тамирчдаас
48кг-д С.Осормаа, 51 кг-д Д.Нандинсувд, 54 кг Дархан-Уул
аймгийн тамирчин О.Лхагвацэцэг, 57 кг Г.Үүрийнтуяа,
эмэгтэй нэмэх 60 кг Дорнод аймгийн тамирчид түрүүлсэн
юм. Харин эрэгтэй тамирчдаас 46 кг Н.Бямбадорж, 49 кг
Б.Төмөрхуяг 52 кг Цэндбаатар, 56 кг Г.Баттамир, 64 кг
Г.Далай, 69 кг Г.Цэнгүүн, 75кг Н.Нямдорж, нэмэх 75 кг
Н.Мөнхсайхан нар тус тус тэргүүлсэн байна. Сэлэнгэ
аймгийн дасгалжуулагч Ганхуяг мөн тамирчдаа сайн
бэлдэж оруулсан Дашбурмаа, Эрдэнбаяр нарт шилдэг
дасгалжуулагчийн шагналыг олголоо. Харин шилдэг
эмэгтэй тамирчнаар О.Лхагвацэцэг шалгарсныг манай
сонины идэвхтэн бичигч Ч.Лхагва бидэнд ирүүллээ.
Б.БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл (1)
(103.26.194.10)
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179