С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлэв
- 2014-02-19
- Спорт
- 0
Олон улсын бөхийн нэгдсэн
төрлүүдийн холбоо (FILA)- ноос
эмэгтэй бөхчүүдийн чансааг
ши нэ жингийн ангиллаар гаргажээ. Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг “Лондон-2012”
олимпийн хүрэл медальт,
дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат
тамирчин Соронзонболдын
Батцэцэг 63 кг-ын жинд тэргүүлжээ. Түүнээс гадна Монголын таван тамирчин эхний
аравт багтсан байна. 53 кг -ын
жинд ОУХМ Э.Сумъяа хоёрдугаарт, 58 кг -д ОУХМ С.Цэрэнчимэд гуравдугаарт, 60 кг -д
ОУХМ Т.Мөнхтуяа хоёрдугаарт,
69 кг -д гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөвдүгээрт, 75
кг -д гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт тус,
тус орсон байна. Түүнчлэн ОУХМ А.Батцэцэг 53 кг -д 13, П .Орхон 55
кг -д 16, С.Бямбацэрэн 55 кг -д 17, Б.Одончимэг 69 кг -д 16 дугаарт
эрэмбэлэгджээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
renchin bat (202.126.91.159)
unen lag yma mongoliin tamirchidiin amjilt ulam mandan badrah boltugai