Хоёрдугаар сарын барилдаан Н.Золбоогийнх боллоо
- 2014-02-21
- Спорт
- 0

Барилдааны үеэр уламжлал ёсоор дараагийн барилдааныг зохион байгуулах Бөмбөгөр сумын Нутгийн зөвлөл, а.з Л.Мөнхбаярт шилжин явах цомыг гардуулж өглөө.
А.а Р.Дамдин энэ удаагийн барилдааныг амжилттай зохион байгуулахад идэвхи санаачилгатай оролцсонд Их Богд дэвжээнээс талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе! Барилдааны үеэр түүний шавь нар болох Төв аймгийн Баянхангай сумын харьяат, у.з Б.Батмөнх, Баянцогт сумын харьяат у.х Ө.Даваабаатар мөн а.а Отгонбаатар, а.а Ганбаатар болон бусад шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Уран барилдааны шагналыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Хонгорын Шинэ Эрин ХХК-ийн захирал В.Дамдинсүрэн а.з Н.Золбоод, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Бай Хөндий Цамхаг ХХК-ийн захирал Ч.Баянмөнх өөрийн компанийн бөх а.х Д.Бямбасүрэнд тус тус гардууллаа.
Баацагаан сумын нутгийн зөвлөлөөс Их Богд Дэвжээний бэлтгэл сургуулилт, үйл ажиллагаанд амжилт хүсээд 500 мянган төгрөг хандивлалаа.
Өнөөдрийн барилдааныг амжилттай хамтран зохион байгуулсан Баацагаан сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Чулуунаа, н.Диваачимба, а.а Р.Дамдин болон бусад бүх хүмүүстээ талархаснаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.














Сэтгэгдэл (0)