Марадона Венесуэлийн эрх баригчдыг дэмжив

Аргентины домогт хөлбөмбөгчин Д.Марадона өнгөрсөн даваа гаригт Венесуэлийн эрх баригчид болон Ерөнхийлөгч Н.Мадурог дэмжиж байгаагаа илэрхийлж тус улсын цэрэг болоход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдыг ноёд хэмээн нэрлэж, империалистууд Венесуэлд болж буй үйл явдлыг өдөөн хатгаж, худал мэдээлэл цацаж байгаа тухай ярьсан байна. Алдарт хөлбөмбөгчин “Би венесуэлчүүдэд итгэж байна. У.Чавес болон Н.Мадуро мандтугай. Учир нь У.Чавес биднийг тэнгэрээс харж, цугтаа байгаа. Тиймээс би У.Чавес хүссэнчлэн Боливарийн хувьсгалыг хамгаалж байгаагаа нэр төрийн хэрэг гэж боддог” гэжээ. Венесуэлд одоо сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод гудамж замуудыг хааж, бэхлэлт барьснаас Каракас хотын дүүрэгт эмнэлгийн түргэн тусламж хүрч чадахгүй байгаа юм. Сөрөг хүчний зарим удирдагч хүртэл иргэдээс эсэргүүцлийн энэ хэлбэрээсээ татгалзахыг хүссэн уриалга гаргажээ. Ерөнхийлөгч Н.Мадуро болон түүний хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн энэ сарын эхээр эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 14 хүн амь үрэгдэж, 150 гаруй хүн шархдаад байгаа аж. 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)