
Таеквондогийн насанд хүрэгчдийн ХХI дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24,25-нд Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд хот, хөдөөгийн 23 бай гуул лагын 187 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд авхаалж самбаагаа сорьжээ. Энэ удаагийн тэм- цээнийг дэлхийн стандартад нийцсэн БНСУ-д үйлдвэрлэсэн цахим мэдрэгчтэй цээжний хамгаалалт, малгайтай зохион байгуулснаараа онцлог байв.Тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Бат-Ирээдүй, Б.Гандорж, Д.Нацагдорж, П.Тэмүүжин, Н.Чингүүнжав, О.Билгүүн , Б.Эрдэнэ-Очир, Н.Энхдөл нар эхний байр, эмэгтэйчүүдээс С.Мөнгөнцэцэг, С.Янжинлхам, Т.Солонго, Э.Ганцэцэг, Э.Оюунсүрэн, Д.Ангирмаа нар жин тус бүрт тэргүүлсэн байна. Харин алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид ирэх тавдугаар сард Узбекстан улсад болох Ази тивийн аварга шалгаруулах болон есдүгээр сард БНСУ-ын Инчён хотноо болох тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
Б.БАТЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)