
Сочийн олимпийн мөсөн талбайд сүүлчийн тоглолтоо үзүүлнэ гэж мэ дэгдээд байсан Японы “Мөсөн талбайн хатан хаан” Асада Мао тэмцээний дараа 2014 оны Дэлхийн аваргад оролцоно хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Сочийн олимпоос алтан медаль хүртэх зорилготой оролц сон ч харамсалтайгаар зурга дугаар байр эзэлсэн тэрбээр цаашид гулгах эсэхээ зуун хувь шийдээгүй, энэ талаар менежер болон эгчтэйгээ зөвлөлдөж байж шийднэ гэдгээ мэдэгдсэн. Оросын тамирчин Олимпийн аварга Е.Плющенко твиттер хуудсандаа “Мао чи бол агуу Чиний гайхалтай гурван аксель эргэлтэд баяр хүргэе. Чи бол жинхэнэ тэмцэгч” гэсэн бол Америкийн уран гулгагч Мишель Ван твиттер хуудасдаа “Асада Мао намайг уйлахад хүргэлээ. Түүний гүйцэтгэлийг бид хэзээ ч мартахгүй” хэмээн бичсэн нь энэ бүсгүйн уран гулгалтын спортод эзлэх байр суурийг илтгэж байна. Энгийн үзэгчээс олимпийн аваргыг хүртэл шагшруулсан гурван аксель эргэлтийг хийсэн эмэгтэй уран гулгагч одоогоор түүнээс өөр төрөөгүй байна. “Би карьераа их тайзан дээр дуус гах болно. Магадгүй энэ нь олимп байна байх. Би эргэн тойрныхноо, дасгалжуулагчаа гайхшруулж байж л карьераа дуусгах болно” гэж мэдэгдсэн тэрбээр хараахан зодог тайлаагүй байна. Асада Мао 1990 оны есдүгээр сарын 25-нд Японы Нагоя хотод бизнесмэний гэр бүлд төржээ. Дэлхийн аварга уран гулгалтын их мастер энэ бүсгүйн нэрийг Японы алдарт жүжигчин Мао Дайтийн дурсгалд зориулж өгсөн гэдэг. Маогийн эгч Асада Май ч дүүгээсээ дутахааргүй чадварлаг уран гулгагч ажээ. Ээж Кеко Асада нь балетын бүжигчин байсан учраас эгч дүү хоёр багаасаа балетаар хичээллэсэн ба багш нь тэдэнд уран гулгалтаар хи- чээллэвэл шилбэний яс бэхжинэ гэж зөв лөсөн байна. Улмаар охид тэшүүртэй нөхөрлөх болж, уран гулгалтын спортод эргэлт буцалтгүй оржээ. Таван настайгаасаа уран гул- галтаар хичээллэсэн Мао 2002 онд Японы өсвөрийн аварга шал- гаруулах тэмцээнд оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ. Ийнхүү анхны тэмцээнээсээ амжилтын га раагаа эхэлүүлсэн Мао 2005 онд дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж гранпри хүртжээ. Энэ тэмцээнд БНСУ-ын “Алтан охин” Ким Юна хоёрдугаар байрт орж, тэдний мөсөн талбай дээрх тэмцэл эхэлжээ. Удаан хүлээсэн 2010 оны олимпид Ким Юнад цөөхөн оноогоор ялагдан мөнгөн медаль хүртэхдээ энэ миний сүүлчийн ялагдлын нулимас, би бүхнийг тэгээс эхлэх болно гэж мэдэгдсэн ч энэ олимпод азгүйтсэн. Ким Юнагаас ялгагдах онцлог нь Мао уралдаан тэмцээнүүдэд ямар ч завсаргүй ордогт оршино. Мэргэжлийн шүүгчид түүнийг Ким Юнагаас илүү техниктэй гэдэг. Гэхдээ Кимд үзэгчдийг байлдан да- гуулах далд авьяас байдаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. 2006 онд Мао дасгалжуулагч Рафаэл Арутюняны удирдлаган доор бэлтгэл хийхээр төрөлх Япон орноо орхин Калифорныг зорьжээ. Удалгүй эх орондоо эргэн ирж, 2008 оны дэлхийн аварга шалгаруулах тэм цээнд дасгалжуулагчгүй орол- цон алтан медаль хүртжээ. Энэ үеэс эхлэн залуухан дэлхийн авар- га Оро сын дасгалжуулагч Т.Тара- соватай хамтран бэлтгэл хийх болжээ. Дасгалжуулагч Т.Тарасова Маог “Миний хүсэл мөрөөдлийг бие лүүлэх цорын ганц хүн” хэмээн үнэлдэг. Түүний үзүүлбэр үргэлж хэ цүү бэрх болж байдаг. Үзэгчид Асада энэ удаад юу бэлдэж ирснийг харах гэж, гайхалтай эргэлт, үсрэлт, буултыг нь бишрэх гэж ирдэг нь нууц биш юм. Мао Сочид ирэхийн өмнө Рой- терс агентлагт өгсөн ярилцлагадаа “Олимпийн аварга болох миний амьдралын зорилго. Би энэ алдрын төлөө өдийг хүртэл хөдөлмөрлөсөн. Сочийн олимпид би заавал түрүүлэх болно. Ванкуверын олимпоос авч чадаагүй алтан медалиа авахын тулд би гурван жил хичээллэсэн. Энэ гурван жилд миний амьдралд олон бэрх шээлүүд тохиолдсон ч би даваад гарсан. Тэр зовлон хүндрэлүүд өнөөдрийн намайг бий болгосон” гэжээ. “Chukyo” их сургуулийн оюутан дөнгөж 24-хэн настай энэ бүсгүйг яагаад карьераа өндөрлөх талаар ярих болсныг шүтэн бишрэгчид нь хачирхан хүлээж авсан. Магадгүй энэ тэрний сэтгэлийн хөөр- лөөр хэлсэн үг байх гэж спорт сонирхогчид үзэж байна. Учир нь тэрбээр 2013 онд Акико Сузукиг зодог тайлсны дараа эгчдээ би ч бас карьераа өндөрлөвөл ямар байна гэж хэлж байжээ. Маогийн энэ мэдэгдлийн дараа Японы уран гулгагч Акико “Тэр зодог тайлахад дэндүү залуудна. Маод ирээдүй байгаа” гэжээ. 2011 онд Канадад болсон гран при тэмцээний үеэр Мао ээжийнх нь бие муудсан талаарх аймшигт мэдээ хүлээн авчээ. Тэрбээр тэмцээнээ орхин гэр лүүгээ яаран ниссэн ч ээжтэйгээ уулзаж чадсангүй. Би нислэгийн турш ээжийгээ амьд байгаасай гэж залбирсан. Наритагийн онгоцны буудал дээр буугаад ээжийгээ нас барсныг сонссон. Энэ миний амьдралдаа сонссон хамгийн аймшигт мэдээ байсан. Би эмнэлэг хүрэх замд юу болсныг санадаггүй. “Ээжээ би Мао байна. Намайг харалдаа” гэж ээжийгээ тэврэн уйлж байснаа л санадаг. Харамсалтай нь миний ээж намайг дахиж хэзээ ч хараагүй. Кеко Асада элэгний цироз өвчнөөр нас баржээ. Ээжийгээ нас барсны дараа Мао “Би гулгах болгондоо ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж байх болно” гэж хэлжээ. Чөлөөт цагаараа лего тоглоом тоглож, пазлл эвлүүлэх дуртай уран гулгагч маань гадаад улсад айлчлалаар явахдаа тэшүүр авч явах дургүй гэнэ. Хэзээ нэгэн цагт би сайн залуутай учирч гэр бүл болно гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь би одоо амьдралынхаа дараагийн үеийг бодох цаг болсон гэж мэдэгдсэн Мао хувийн амьдралаа эхлүүлэхээ тэсэн ядан хүлээж буй аж.
Сэтгэгдэл (4)
zochin (119.204.230.199)
gamshig gesen hun ooroo gamshig za teneg chin
jj (112.72.13.234)
eviide.az jargal hvsie. Aziinhan sain b.san shvv
иргэн (103.26.194.6)
Мао гайхамшигтай. Түүний 3 эргэлтийг өнөөдөр хэн ч түүн шиг хийгээгүй. сайн сайхныг хүсье.
(180.149.78.20)
gamshig ymdaa kim ynagiin hajuud