Тамирчин, дасгалжуулагчдад олгох шагнал урамшууллын журмыг шинэчиллээ
Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоов. Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоол хүчингүй болж байгаа юм. Өмнөх тогтоолоор зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насанд туршид нь cap бүр олгох мөнгөн урамшууллыг хамтатган олгож байсан юм. Энэ нь оюутан, залуучуудын насны ангилалд мөнгөн шагнал давхардах нөхцөл үүсгэснээс гадна “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 7.1.4-т заагдаагүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал олгохоор байсан юм. Харин шинэчилсэн журамд хэд хэдэн өөрчлөлт орлоо. Тодруулбал, олимпийн спортын төрлүүдийн гранд слам, гран при, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний амжилт тус бүрт мөнгөн урамшуулал олгохгүйгээр тухайн жилийн амжилтуудыг нэгтгэн жилийн эцэст хамгийн өндөр амжилтын үзүүлэлтээр нэг удаа мөнгөн шагнал олгодог байхаар тогтжээ. Мөн олимпийн бус төрлүүдэд зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтад мөнгөн шагнал олгох, тухайн спорт нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагнал олгох юм байна. Хуулийн дагуу тивийн аваргын амжилтад мөнгөн шагнал олгохгүй байхаар заажээ. Багийн спортын төрлийг дэмжих, багийн тамирчдын оролцоог бодитой үнэлэх зохицуулалтууд ч оруулсан байна. Талбайд үндсэн тоглогч, сэлгээний тоглогчийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог ялгамжтай тооцохоор болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
-
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Сэтгэгдэл (2)
зочин (202.21.113.138)
Гар татсан тал руугаа л шийдвэр байна
(103.26.194.4)
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179