К.Роналдо шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч боллоо
- 2014-03-06
- Спорт
- 0
Ирэх зун Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд явагдаж байна. Тэгвэл өнгөрсөн шөнө улс улсын шигшээ багууд нөхөрсөг тоглолтууд хийлээ.Харин эдгээр тоглолтуудаас олон гоолтой сонирхолтой тоглолт нь Европын Бразилчууд хэмээгддэг Португалийн шигшээ болон Камеруны шигшээ багуудын тоглолт байлаа. Уг тоглолт Португальд болсон бөгөөд талбайн эзэд өрсөлдөгч багаа 5:1-ийн харьцаагаар бут ниргэлээ. Тоглолтын гоолыг Криштиану Роналду хоёр, Мерилш, Коентрау, Эдино нар тус бүр нэг нэг ийг оруулжээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө дубль хийсэн энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналдо улсын шигшээгийнхээ түүхэнд хамгийн олон гоол оруулсан мэргэн буучаар шалгараад байна. Түүний хувьд улсынхаа шигшээгийн нэрийн өмнөөс 49 гоол оруулаад байгаа юм.

Сэтгэгдэл (0)