Манай тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
- 2014-03-07
- Спорт
- 0
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болно. Манай баг, тамирчид
“B” хэсэгт өрсөлдөх юм байна. Энэ хэсэгт ОХУ, Украйн,
Япон, Гүржийн баг багтжээ. Дэлхийн шилдэг арван орны
баг тамирчид оролцдог тус тэмцээнд сул өрсөлдөгч үгүй.
Сугалааны байдлаас харахад манай улс тун хатуу хэсэгт
орсон байна. Тамирчид эхлээд хойд хөршийн бөхчүүдтэй
учраа таарсан бол дараа нь Японы хүчирхэг багтай
өрсөлдөхөөр болжээ.
Сэтгэгдэл (1)
зочин (103.23.51.6)
монгол тамирчиддаа амжилт хүсье. үхлийн хэсэгт таарсан байна гэхдээ энэ хэсэгт сайн барилдаж байж дэлхийд нэрээ дахин гаргана шүү. амжилт