Цаначин Б.Ганболд 1000 метрийн зайд өнөөдөр уралдана
- 2014-03-10
- Спорт
- 0
“Сочи-2014” XI өвлийн паралимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү наадамд манай улсыг төлөөлөн оролцож буй цаначин Б.Ганболд өнөөдөр 1000 метрийн ойрын зайд уралдана. Тэрбээр энэ удаагийн паралимпд цанын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд 1000 метрийн ойрын зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд 20 км-ийн тэших техникээр өрсөлдөх юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Б.Ганболд энэ жил 23 настай. Тэрээр цанын спортоор хичээллээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа аж. Б.Ганболд 2013 онд Шведэд болсон пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 орчим тамирчнаас 18 дугаар байрт шалгарснаар Сочид өрсөлдөх эрхээ авсан билээ.Д.Анар

Сэтгэгдэл (0)