Баянзүрхийн аварга сагсчид Польшийн Плоцк хотод тоглоно

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 40 багийн 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны хоёрдугаар сарын 3-наас дүүргийн хэмжээнд эхэлсэн билээ. Тус тэмцээн нь 2014 оны хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо  хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах, Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд явах сургуулийн баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тамирчид авхаалж самбаагаа сорин оролцож байна.

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний  тоглолт долоо хоног бүрийн бямба, ням гарагт зохион байгуулагдаж байсан бөгөөд өнөөдөр буюу 2014 оны 03 дугаар сарын 10-ны 14.00 цагаас Спортын төв ордонд нээлтээ хийнэ.

Д.Анар



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)