Б.Ганболд 31 дүгээр байрт орлоо

ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй өвлийн паралимпийн наадмын сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын чөлөөт тэшилтийн 10 км зайд уралдаж, 31 дүгээр байрт шалгарлаа. Гараанаас 38 тамирчин гарч уралдсан тус уралдаанд ОХУ-ын цаначин Александр Пронков 23:59.9 минутын амжилтаар түрүүлсэн бол мөнгө, хүрэл медалийг мөн Оросын тамирчид хүртлээ. Б.Ганболдын тухайд тэргүүлэгчээс 6:26.8 минут хоцорч, 30:26.7 минутад нийт замаа туулсан байна. 

Сочийн паралимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж буй цорын ганц тамирчин болох Б.Ганболд гүйлтийн цанын гурван төрөл, зайд өрсөлдөхөөр Сочийг зорьсон юм. Тэрбээр гуравдугаар сарын 10-нд сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар 14 дүгээр байрт шалгарсан бол 12-нд ойрын зайн 1000 метрийн уралдаанд 4:25.65 минутын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт бариалсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)