Какарюү Ананд ёкозүна болж чадах уу ?
- 2014-03-21
- Спорт
- 0
Мэргэжлийн сумогийн Хару башё өндөрлөх шатандаа ороод байна. Сүүлийн өдрүүдийн барилдаанууд маш өрсөлдөөнтэй болж Монголын гурван сумоч аваргын цомын төлөөх ширүүн барилдаанууд хийж эхлээд байна. Өчигдөр их аварга Хакухо озеки Кисеносатотой барилдаж ялалт авсанаар унаагүй ганцаараа тэргүүлж эхэллээ. Кисеносато барилдаан эхлэх цаг болоод байхад гараа газар тулахгүй үзэгчдийг бухимдуулав. Олон дахин ийм байдал гаргаж байгаа нь өөрийнх нь амжилтад саад болж байгаа юм. Энэ өдрийн хамгийн оргил барилдаан манай хоёр бөхийн хооронд болж их аваргын болзол сонссон Какарюү М.Ананд их аварга Харумафүжиг давсанаар түрүүлэх боломжоо ихэсгээд байна. Тэрээр өнөөдөр озеки Кисеносатотой барилдах юм. Харин их аварга Хакухо озеки Котошогикүтэй, их аварга Харумафүжи сакиваке Гойедотой барилдана. Өчигдөр манай ахмад сумоч Кёкүтэнхо Н.Цэвэгням найм дахь даваагаа авлаа.


Сэтгэгдэл (0)