Реал Мадрид Байерн Мюнхенийг бут ниргэв


Өнгөрөгч орой Аваргуудын лигийн маш чухал хэрнээ онц сонирхолтой тоглолт болж, Испанийн Реал Мадрид баг Германы үнэмлэхүй аварга Байерн Мюнхенийг 4-0-ээр бут ниргэж сенсаац тарилаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадрид баг өрсөлдөгчөө 5-0-ийн харьцаатай буулган авч энэ жилийн аваргын төлөө Челси, Атлетико Мадрид клубын аль нэгтэй учрахаар боллоо. Реал Мадрид клуб Байерн Мюнхен клубыг талбай дээрээ хүлээн авсан тоглолтод 1-0 харьцаатай хожсон бол өнгөрөгч шөнө Германы “машин”-уудын талбайд 7-0 гэсэн итгэмээргүй ялалт байгуулав. Уг тоглолтод Кристиан Роналдо, Серхио Рамос онцгой байж тус бүр хоёр гоол оруулав. Тодруулбал, С.Рамос 16, 20 дахь минутад гоолдсон бол К.Роналдо 34, 89 дэх минутад гоолджээ. Хэдийгээр Байерн Мюнхен клуб уг тоглолтод 69-31 хувийн харьцаатай бөмбөг эзэмшиж маш өндөр үзүүлэлт үзүүлсэн ч бөмбөг эзэмшилтээс гоол чухал гэдгийг Реал Мадридын шинэ дасгалжуулагч бөмбөг эзэмшилтийн мастер Пеп Гуардиолад нотлов бололтой.

Э. Төгс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • sodoo (202.126.89.251)

    2014-04-30

    sain baisan bag ingej utaa boloh gej