Ховд аймгийн уламжлалт спорт наадам болно



Нийслэл хотноо ажиллаж, амьдардаг ховдчуудын дунд жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Ховд аймгийн спортын наадам энэ сарын 24, 25-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг энэхүү уламжлалт наадам өдгөө тав дахь жилтэйгээ золгож буй юм.
Нутгийн иргэдтэйгээ уулзаж, нэгэн зорилгын дор нэгтгэн, нутгаа гэх тэмүүлэл бий болгох зорилгоор УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачилгаар зохион байгуулах болсон тус наадмын хүрээнд ховдчууд аав ээж, ахмад буурал, анд нөхдөөрөө цуглан, хоёр өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлдэг. Өдгөө Ховдын спорт наадам нутгийн зон олны хүсэн хүлээдэг, ах дүү, элгэн саднаараа уулзах томоохон арга хэмжээ болжээ.

Ховдын спорт наадам жилээс жилд хүрээгээ тэлж, тэмцээнд оролцогсдын тоо ч нэмэгдсээр байгаа тул тэмцээнийг 35-аас доош ба дээш гэсэн хоёр ангиллаар зохион байгуулах болсон байна. Ингэхдээ Ховдын тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж.

Б.Бат


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)