Эшли Коул, Майкл Каррикийг хэнээр сольчихвоо


 Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон Бразилд болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч явах бие бүрэлдэхүүнд “Челси”-гийн Эшли Золу, “Манчестер Юнайтед”-ийн Майкл Каррикийг багтаасангүй нь олон хүний дургүйцлийг хүргэв. Хэдийгээр Эшли Коул, Майкл Каррикийн нас явж байгаа ч хурд, туршлага нь хэвээрээ. Рой Хожсон 33 настай Эшли Коулийн оронд “Соутхемптон”-ы хамгаалагч 18 настай Люк Шог, 32 настай Майкл Каррикийн оронд “Эвертон”-ы хагас хамгаалагч 20 настай Росс Баркли сонгосноо зарлалаа. Эшли Коул, Майкл Каррик үндэсний шигшээ багийн бие бүрэлдэхүүнд багтаж дэлхийн аваргын тэмцээнд нэг бус удаа оролцож байсан туршлагатай хэдий ч Рой Хожсон тэднийг залуучуудаар солилоо. Гэхдээ 35 настай Фрэнк Лампард, 33 настай Стивен Жеррард нарыг энэ удаагийн дэлхийн аваргад дуудсан юм. Түүнчлэн “Арсенал” залуу хослол болох Алекс Окслейд-Чемберлейн болон Жек Вилшерийг дууджээ. Юутай ч, Английн “алтан үе” хэмээн нэрлэгдсэн бие бүрэлдэхүүнээс энэ удаад Эшли Коул хасагдаж, ирэх дэлхийн аваргаас, Фрэнк Лампард, Стивен Жеррард тэргүүтэй хөлбөмбөгчид хасагдаж бүрэн шинэчлэгдэх нь.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)