“Ман Сити” “премьер лиг”-т түрүүллээ
- 2014-05-12
- Спорт
- 0

Английн хөлбөмбөгийн дээд лиг буюу “премьер лиг”-т араб эзэнтэй “Манчестер Сити” клуб түрүүлж, аваргын цомыг өргөлөө. Хэдийгээр “Ман Сити” хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч “Манчестер Юнайтед”, “Челси”-гийн хажуугаар дайрч, “премьер лиг”-т түрүүлнэ гэж хэн ч таамаглаагүй байсан. Юутай ч, өнгөрөгч амралтын өдөр Английн “премьер лиг”-ийн сүүлийн буюу 38 дахь тойргийн тоглолт явагдаж, 86 оноогоор “Ман Сити” тэргүүлсэн бол удаах байруудад “Ливерпул”, “Челси” зэрэг клубууд шалгарсан юм.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)