Рио Фердинанд энэ зун “МанЮ”-г орхино


“Манчестер Юнайтед” клубын төвийн хамгаалагч Рио Фердинанд энэ зун багаа орхихоор болжээ. Учир нь 12 жил хамтран ажилласан клуб нь шинэ гэрээ санал болгоогүй байна. Өдгөө 35 настай хамгаалагч Рио Фердинанд “Улаан чөтгөр”-үүдэд 12 жилийн турш хүчин зүтгэхдээ нийтдээ 454 тоглолтод оролцож, багийнхаа ар талыг даасан юм. Тэрбээр хөлбөмбөгөөс зодог тайлах бодолгүй байгаа бөгөөд ямар багт очих нь одоогоор тодорхойгүй байна. 

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)