“Унадаг дугуйн парад” боллоо

Залуучуудын холбооноос энэ зуны улиралд спорт урлагийн олон арга хэмжээ зохиож буйн нэг нь унадаг дугуйн парад юм. Тус парадыг “Атилла”, “cannondale Mongolia”, “Залуу дугуйчин” клуб, нийслэлийн Захирагчийн алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулжээ. Тодруулбал, өчигдөр нийслэлийн төв зам дагуу буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд дугуй унасан залуус парад хийн жагссан юм. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан унадаг дугуйн парад хэдэн зуун залуучуудыг эгнээндээ нэгтгэж чадсан бол энэ жилийн хувьд ч залуустаа спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олголоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)