Луи ван Гаал “МанЮ”-д Ариен Роббен, Томас Мюллер, Тони Кроос нарыг авчирна
- 2014-05-20
- Спорт
- 0

Голланд мэргэжилтэн Луи ван Гаал Английн алдарт “Улаан чөтгөрүүд”-ийг дасгалжуулах нь бараг тодорхой боллоо. Германы “Байерн Мюнхен” клубыг дасгалжуулж багагүй амжилт үзүүлсэн Луи ван Гаал “Манчестер Юнайтед”-д өөрийн хайртай хөлбөмбөгчид болох Ариен Роббен, Томас Мюллер, Тони Кроос нарыг “Байерн Мюнхен”-ээс үнэ авчрахаар төлөвлөжээ. Үүнээс гадна тэрбээр “Боруссиа Дортмунд”-аас хамгаалагч Матс Хуммельс болон “Саутхемптон”-оос хамгаалагч Люк Шоу нарыг “МанЮ” авчрах хүсэлтээ байгаагаа шинэ багийнхаа удирдлагууд уламжилж, тэд ч нааштай хариу өгчээ. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “МанЮ” дээрх таван хөлбөмбөгчинг авахын тулд 150 сая евро гаргах шаардлагатай. Магадгүй үүний зарим хэсгийг олохын тулд нэг, хоёр боломжийн тоглолттой хөлбөмбөгчнөө зарж болзошгүй. Дашрамд дурдахад, “МанЮ”-гийн шилдэг төвийн хамгаалагч Рио Фердинанд энэ зун багаа орхихоор болсон бол, шилдэг хагас хамгаалагч Райан Гиггс шинэ дасгалжуулагч Луи ван Гаалын туслах дасгалжуулагчийн ажилд томилогдох болзолтойгоор зодог тайллаа.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)