Их аварга Хакухо М.Даваажаргал 29 дэх түрүүгээ авлаа


    Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өнгөрсөн амралтын өдөрт өндөрлөж, Их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа 1 унаатайгаар 29 дэх түрүүгээ авлаа. Сүүлийн өдөр хүртэл Хакухогийн араас ганцаараа нэхэж байсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлж байна.
    Энэ башёд Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа 4 унаа, Какурюү М.Ананд 9 даваа 6 унаатай  дуусгалаа. Мөн мэргэжлийн сумо бөхийн Жюүрёо зиндаанд Монголын бөх Ичиножёо А.Ичинноров түрүүлсэн байгаа. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр жюүрёод дөрвөн бөх 11 даваа, дөрвөн унаатай болоод байсан.
    Нэмэлт барилдаанд Ичиножёо А.Ичинноров Котоюүки, Кагамио Б.Нанжид нарыг давснаар Нацу башёд түрүүлж байна. 21 настай Ичиножёо А.Ичинноров жюүрёо зиндаанд анх удаа барилдаад түрүүлсэн байна.

 

Сүүлийн өдөр хүртэл Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүллээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)