Марко Ройс: Дэлхийн аваргад хэн болохоо харуулна
- 2014-05-26
- Спорт
- 0

Германы Шигшээ багийн хагас хамгаалагч Марко Ройс
аваргын тэмцээний үеэр хөлбөмбөгийн хорхойтнуудад ур
чадвараа харуулахаа амлалаа. Тэрбээр энэ жил 24 настай
ба бэлтгэл сайтай байгаа гэнэ. Марко Ройс болон Марио
Гетцийг Германы шинэ үеийн хөлбөмбөгчид гэдэг. Шигшээ
багийн дэмжигчид нь ч тэдэнд найдаж Бразилийг зорих аж.
Марко Ройс “Би Марио Гетцетэй талбайн төвд байхад хэзээ
ч айж байгаагүй. Европын аваргын дараа тамирчныхаа
хувьд миний ур чадвар дээшилсэн. Фэнүүдээ өөрийгөө
харуулахыг хүсч байна. Дэлхийн аваргад гайхалтай
тоглолт үзүүлэх болно. Манай баг Аваргын цом авахад
ойрхон гэдгийг хэлье. Бразильд уулзацгаая” хэмээн “Reuters” агентлагт ярьжээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)