ОУХМ Б.Чинзориг Армийн дэлхийн аварга боллоо
- 2014-06-04
- Спорт
- 0

Казакстан улсын Алмата хотноо 2014 оны 5 дугаар сарын 26-наас энэ сарын 3-нд зохиогдсон Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд ОУХМ Б.Чинзориг эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж алтан медалийн төлөө тоглох эрхээ авсан.
Дараагийн учраанууд болох ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг буулган авснаар Монгол Улсаас анх удаа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аварга боллоо.
Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан бөгөөд 2014 оны насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчдын нэг билээ.

Сэтгэгдэл (0)