Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт болж байна
- 2014-06-05
- Спорт
- 0
Стандартчилал, хэмжил зүйн газрын (MASM) санаачлагаар, тус агентлаг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Эталон Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (KRISS)-тэй хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хөлбөмбөгийн шигшээ багийн хооронд нөхөрсөг тоглолт Монголын олимпийн хорооны дэргэдэх хөл бөмбөгийн задгай тайлбайд болж байна. Тоглолтод Стандартчилал, хэмжил зүйн газрын баг: нийт 15 тоглогч, Солонгосын Эталон, Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн баг гээд нийт 22 тоглогч оролцож байгаа юм. Нөхөрсөг тоглолт нь хоёр орны хувьд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахад үнтэй хувь нэмрээ оруулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн 2014 оны 6 дугаар сарын 4-с 6 дугаар 7-ны хооронд Монгол Улсад зочилж байгаа бөгөөд айлчлалын үеэр Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн мэргэжилтэнгүүд Стандартчилал, хэмжил зүйн газар болон лабораториудын үйл ажиллагаатай танилцана. Мөн тус салбарын мэргэжилтэнгүүд олон улсын сургалт семинар зохион байгуулж мэдлэг туршлага солилцох юм. Н.Дөл

Сэтгэгдэл (0)