Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Олимпийн таеквондогийн 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хөх Хотод 06.06-14-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Бразил, АНУ, Япон, БНСАУ, БНХАУ, Монгол зэрэг 39 орны 400 гаруй тамирчид өрсөлдөж байна. БНСУ-ын олон удаагийн аварга, дэлхийн цомын аварга, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Хо Ин Ён, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Эрдэнэбаатар нарын удирдлага дор Монголын оюутны шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 3 тамирчин оролцож байгаа юм. Маргааш манай тамирчдын тэмцээний эхний өдөр ганцаарчилсан тулааны төрөлд эмэгтэй 57 кг жинд З.Оюунбилэг Бразил улсын тамирчинтай, эрэгтэй 54 кг жинд Б.Баатархүү Турк улсын тамирчинтай, 68 кг жинд Б.Сэргэлэнбат БНСУ-ын тамирчинтай тус тус тулалдана. Харин 06.11-нд эрэгтэй 58 кг жинд М.Түмэнбаяр ОХУ-ын тамирчинтай, 80 кг жинд Б.Түвшинжаргал Турк улсын тамирчинтай, эмэгтэй 49 кг-ийн жинд С.Янжинлхам БНСУ-ын тамирчинтай, 06.12-ны өдөр 74 кг-ийн жинд Э.Энхтулга Тайланд улсын тамирчинтай, +87 кг-ийн жинд Ө.Амартүвшин БНХАУ-ын тамирчинтай, 06.13-нд эмэгтэй 53 кг жинд И.Одсүрэн Оман улсын тамирчинтай , эрэгтэй 63 кг жинд П.Тэмүүжин БНХАУ-ын тамирчинтай тус тус тулалдах бөгөөд энэ өдөр багийн тулааны тэмцээнд манай 6 эрэгтэй тамирчин оролцоно. Манай тамирчидын дунд Оюутны Азийн аварга, Азийн цомын аварга зэрэг залуу шилдэг тамирчид багтаж байгаа юм. Дашрамд дуулгахад, Таеквондогийн оюутны ДАШТ-ы шүүгчдийн хяналтын зөвлөлийн гишүүнээр Монголын оюутны таеквондогийн ерөнхийлөгч Ж.Алдарбаяр ажиллаж байна. Оюутан, залуучуудыгаа ирж дэмжихийг нийт Монголчууддаа уриалж байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • tavaa egch ni (103.10.22.86)

    2014-06-10

    odsurendee amjilt.yalnaa.

  • (103.10.22.86)

    2014-06-10

    Od

  • Зочин (1.180.8.172)

    2014-06-10

    Амжилт хүсье!!! Мундаг байгаарай

  • (103.26.193.8)

    2014-06-10

    ZALUUCHUUDDAA AMJILT HUSEYE !!!