Г.Баярсайхан Бразилийн фанат

Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил Улсад маргааш нээлтээ хийж, хөлбөмбөг сонирхогчдын цусыг хөөргөх гэж байна. Дэлхийн олон тэрбум фанатуудтай хөл бөмбөгийн спортод манай урлаг соёл, улс төрийн эрхэмүүд ч хорхойсон өөрийн багаа дэмжих нь дамжиггүй. Улс төрчдөөс олон эрхэм Англи, Герман, Бразил гээд дэлхийн хөл бөмбөгийн одуудыг дэмждэг байна. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Бразилийн улаан фанатуудын нэг ажээ. Тэрээр “Би энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эзэн орны багийг дэмжиж байгаа. Түрүүлнэ гэж бодож байна” гэсэн байна. Түүнийг ийнхүү хөл бөмбөгийн хорхойтонг нь мэдсэн ETV телевизийн удирлагууд “FIFA WORLD CUP 2014” цомыг дурсгасан байна. Парламентын гишүүдээс мөн О.Содбилэг, Д.Ганбат нар Бразилийн шигшээ багийг дэмждэг ажээ.
Дашрамд сонирхуулахад эмэгтэй парламентчдаас С.Одонтуяа гишүүн Германы багийг түрүүлнэ хэмээн найдлага тавьж буйгаа илэрхийлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)