Пелегийн хүүд 33 жил хорих ял өгчээ


Бразилийн домогт хөлбөмбөгчин Пелегийн хүү Эдиньо бохир мөнгө угаасан, хар тамхи наймаалсан хэргээр шоронд суухаар болжээ. Сан-Паулу мужийн шүүхээс 43 настай Эдиньод 33 жил хорих ял оноов.

Анх 2005 онд хууль бус наймааны хэргээр хоригдож байжээ. Өдгөө 73 настай Пеле нэг ч удаа хүүгээ эргэж шоронд очоогүй байна. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хар тамхичин гэж дуудахаас илүү агуу Пелегийн хүү хэмээн нэрлүүлэх нь надад хүнд байдаг” хэмээн ярьжээ. Эдиньо 1990-ээд оны эхээр Бразилийн “Сантос” клубын хаалгач байсан бөгөөд эцгийнхээ шүтэн бишрэгчдийн нэг ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)