Неймарын үсний засалт олны анхаарлыг татаж байна


Бразилийн шигшээ багийн шилдэг довтлогч Неймар үсний засалтаараа онцгойрдог хөлбөмбөгчдийн нэг. Тэрбээр тоглолтын өмнө үсний засалтаа өөрчилдөг зуршилтай гэнэ. Харин төрөлх нутагтаа болж буй дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Неймар үсээ хэрхэн засуулах нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна. Энэ жилийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд бразильчууд Неймарт асар хариуцлага хүлээлгэн багийн хувь заяаг шийдэх тоглогч хэмээн өргөмжилжээ. Неймар 1992 онд Бразильд үнэт эдлэлийн худалдаачны гэр бүлд төржээ. Тэрбээр энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг бөгөөд “Барселона” багийн хамгийн үнэтэй тоглогч юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)