Герман, Голланд аварга болохболомжтой багуудын чансааг тэргүүллээ

Бразильд болж буй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд дуусч байгаатай зэрэгцэн “том” багуудын хэрхэн тоглосноос хамаарч 2014 оны дэлхийн аварга болох боломжтой багуудын чансаа гарчээ. Ингэхэд Голланд, Германы шигшээ түрүүлэх магадлалтай багуудын чансааг тэргүүллээ. Учир нь, энэ хоёр баг бусад “том” багаас илүү бэлтгэлтэй байгаагаа харуулж өрсөлдөгчдөө олон гоолооор бут ниргэсэн. Нөгөөтэйгүүр дээрх хоёр багийн өрсөлдөгчид муу биш багууд байсан юм. Сануулахад, 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ Голландад 5:1- ээр хожигдож, гутамшигтай ялагдал хүлээсэн бол Германы “машинууд” дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Рональду тэргүүтэй Португалийн хүчтэй багийг 4:0-ийн харьцаагаар “машиндав”. Дэлхийн аварга эхлэхээс өмнө мэргэжилтнүүд Испани, Потругалиас гадна Бразиль, Франц, Аргентин, Англи, Итали, Уругвайг түрүүлэх магадлалтай багуудаар нэрлэж байв. Харин Испани, Португаль, Англи, Уругвай гараагаа тун муу эхлүүлж хожигдол хүлээсэн бол Бразиль, Франц, Аргентин, Итали өрсөлдөгчөө тийм ч олон гоолоор бөмбөгдөж чадсангүй. Ямартай ч урьд шөнө дэлхийн аваргын “F” хэсгийн нэг, “G” хэсгийн хоёр тоглолт болж өндөрлөлөө. олон гоолоор хожигдох шалтгаан болсон. Португалийн багийн хамгаалалтын гол ноён нуруу Пепе ийнхүү багаа хөөдөж 10-уулаа үлдсэн португальчууд Германы машины хурдтай довтолгооныг тэсч чадсангүй дайрууллаа. Энэ тоглолтод Германы багаас Томаш Мюллер гурван гоол /хет-трик/ оруулж, өрсөлдөгч багийнхаа тоглогчид улаан хуудас өгүүлж шилдэг тоглогчоор шалгарсан бол Матс Хюммелс үлдсэн нэг гоолыг нь мөргөж оруулан багаараа гайхалтай сайн тоглолоо. Энэ тоглолт хэдий од хөлбөмбөгчинтэй ч гэсэн хөлбөмбөг гэдэг багийн спорт гэдгийг харууллаа. Ямартай ч, дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтдоо хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийг илт давуу буулгаж авснаар амжилттай эхлүүлсэн бол Португалийн баг дараа, дараагийн тоглолтуудаа заавал хожил байгуулах даалгавартай үлдлээ. Ингэж байж л Португалийн баг хэсгээсээ хоёроор гарах билээ. Юутай ч, дээрх тоглолтын баатар, өнгөрөгч дэлхийн аваргаар нээлт болж, басхүү олон гоол оруулсан Томаш Мюллерт энэ удаа юм уу ирэх дэлхийн аваргаар Мирослав Клозе, цаашлаад Герт Мюллерийн амжилтыг эвдэхэд боломжтой боллоо. АНУ ЧУХАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА АНУ-Гана 2:1 АНУ-Клинт Демпси-1 /1 дэх минут/ Гана-Андре Айю-1 /82 дахь минут/ АНУ-Жон Брукс-1 /86 дахь минут/ “G” хэсгийн хоёр дахь тоглолт АНУ, Ганын тоглолт үүрийн 06:00 цагт болж, АНУ Африкийн тивийн хүчтэй өрсөлдөгч Ганын багийг 2:1-ийн харьцаагаар буулган авлаа. Дөрвөн жилийн өмнөх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д энэ хоёр баг таарч тоглоход Ганын баг АНУ-ыг 2:1-ийн харьцаагаар хожиж байсан удаатай. Үүнээс гадна 2006 оны дэлхийн аваргын хэсгийн сүүлийн тоглолтод Гана АНУ-ыг мөн л 2:1-ээр буулган авч байв. Тэгвэл Германы шигшээг удирдан 2006 оны дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байсан, Герман мэргэжилтэн Юрген Клинсман энэ удаагийн дэлхийн аваргад АНУ-ын багийг дасгалжуулж буй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын баг сүүлийн хоёр ч дэлхийн аваргад хожигдсон Ганын багийг хожсон нь Юрген Клинсманы удирдлага дор сайжирсаныг илтгэнэ. Харин 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсоноос хойш дэлхийн аварга бүрт шат ахиж буй Ганын баг энэ удаад өмнөхөөсөө илүү амжилт үзүүлэхээр дайрч байна. Ганын баг энэ удаагийн дэлхийн аваргын өмнөх Африкийн сонгон шалгаруулалтын бүсэд хамгийн олон буюу 25 гоол оруулсан амжилт үзүүлсэн. Ганын баг 2006 онд хэсгээсээ шалгарсан ч Бразильд 3:0-ээр хожигдож байсан бол дөрвөн жилийн дараа шөвгийн наймд Уругвайн багт харамсалтайгаар хожигдсон юм. Тухайн үед Уругвайн довтлогч Луис Суарес бөмбөгийг гараараа хааж үүнийг нь шүүгч анзаараагүй бөгөөд торгуулийн цохилтоор дийлдсэн юм. Ганын баг хэдийгээр 2006 онд анх удаа дэлхийн аваргад оролцсон ч чансаагаа анхнаасаа өндөр тогтоож, түүнийгээ тэмцээн бүрт ахиулсаар яваа. Харин Юрген Клинсманаар удирдсан АНУ- ын баг тус улсын түүхэн дэх хамгийн аугаа хөлбөмбөгчин Лэндон Донованыг шигшээдээ дуудаагүй нь шуугиан тарьсан. Гэсэн хэдий ч АНУ баг гараагаа тун боломжийн эхлүүллээ. АНУ-ын шигшээ энэ дэлхийн аваргад маш ховорд орох 4-4-1-1 хувилбарыг гол тактикаа болгосон. Үүнийгээ туршихаар сүүлийн дөрвөн ч нөхөрсөг тоглолтод энэ хувилбараар тоглосон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)