ОХУ, Өмнөд Солонгосын тоглолт 06 цаг эхэлнэ


Фабио Капеллогийн удирдлагад орон тоглож буй манай хойд хөрш ОХУ тун дахгүй буюу 06 цагт эхний тоглолтоо хийх гэж байна. Тэдний өрсөлдөгч нь Өмнөд Солонгос улс. ОХУ-ын хувьд Загоев, Керзаков, Кокорин гээд өнгөрсөн Африкийн дэлхийн аваргаар танигдсан хэд хэдэн тоглогчоо Бразилд дахин авчирсан. Мэдээж “алтан үе”-ээсээ хойш дэлхийн аварга болон Европын аваргад төдийлөн сайн амжилт үзүүлэхгүй байгаа. Гэхдээ энэ багийн фанатууд Орост төдийгүй Монголд ч их бий.

 Харин Солонгосын хувьд Пак Жи Сун энэ багт багтаагүй. Харин довтолгооны шугамыг Пак Чу Ён хариуцаж байгаа.  Азийн төлөөл болсон Өмнөд Солонгост төдийлөн найдвар тавихгүй байгаа нь нуух юун. Гэхдээ тоглолтын турш цуцдаггүй хөдөлмөрч зан нь тэдэнд давуу тал болдог юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • xaxa (202.131.247.23)

    2014-06-18

    xaxa ene chini bolood duustsan bizdee? udur anduuraad medee tavih umaa