Клозе домогт Роналдотай мөр зэрэгцлээ

Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозе Ганын шигшээ багтай хийсэн тоглолтын үеэр 15 дахь гоолоо оруулжээ. Энэхүү амжилтаараа тэрбээр домогт Роналдотай мөр зэрэгцэх боллоо. Бразилийн шигшээ багийн довтлогч Роналдо Дэлхийн аваргын гурван тоглолтод 15 гоол оруулсан амжилтаараа “Мэргэн буучид”-ын жаг саалтыг тэргүүлж байсан юм. Харин Польш гаралтай Германы шигшээ багийн довтлогч Клозе Дэлхийн аваргын дөрөв дэх тоглолтынхоо үеэр 15 дахь гоолоо орууллаа. Түүний энэхүү амжилтад домогт Роналдо биечлэн баяр хүргэжээ. Тэрбээр энэ жил Роналдогийн амжилтыг эвдэхээ мэдэгдсэн билээ. Алдат хөлбөмбөгчин Пеле 12 гоол оруулсан амжилтаараа жагсаалтын тавдугаарт бичүүлдэг ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)