
“Бразилийн өвөл Катарын зунаас халуун” гэсэн
үгийн бодит биелэл өнгөрсөн бямба гаригт Форталезид
боллоо. Хэт халууны улмаас агаарын даралт унаж
бүгчим байжээ. Энэ өдөр Ганын болон Германы шигшээ
багууд учраа таарсан юм. Ганын хувьд Өмнөд Африкт
болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн
тоглолтод германчуудад ялагдсан хариугаа авах гэсэн
ширүүхэн тоглолт боллоо. Харин Германы шигшээ баг
Италитай тоглосон бүрэлдэхүүнээрээ талбайд гарсан
юм. Бразилийн хэт халуун нөлөөлсөн үү хар тивийн
ганачуудын хамгаалалтыг германчууд дийлсэнгүй.
Тоглолтын 51 дэх минутад Германы шигшээ багийн Гетце
анхны гоолыг оруулсан бол гуравхан минутын дараа
Андре Айю Германы хаалгад гоол хийж тоглолтын оноог
тэнцүүлсэн юм. Хэт халуунд нозоорсон Германы шигшээ
багийн сул тал ганачуудад давуу байдал үүсгэлээ.
Бүгчим халуунд ажралгүй тоглодог Ганын шигшээ багийн
Гьян тоглолтын 63 дахь минутад гоол хийсэн юм. Түүний солгой хөлөөрөө өшиглөсөн бөмбөгийг Мануэль Нойер
хааж чадалгүй Ганад хоёр гоол бэлэглэлээ. Алдаагаа
засахын тулд дасгалжуулагч Йоахим Лев шилдэг “мэргэн
бууч” Мирослав Клозег талбайд гаргасан. Сэлгээгээр
талбайд гарсан Клозе Дэлхийн аваргын тэмцээнд 15 дахь
гоолоо Ганын хаалгад оруулж, багаа гутамшигт ялагдлаас
аварсан юм. Ийнхүү тоглолт 2:2-оор өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)