АНУ Португал тэнцлээ

2014 оны дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний G хэсэгт өрсөлдөж буй АНУ “Европийн Бразилчууд” гэгддэг
Португалыг 2:2-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтыг португалчууд тун сайн
эхлүүлж, тав дахь минутад Луиш Нани гоол оруулсан. Тоглолтын эхэнд гоол
алдсан АНУ-ын шигшээ тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон. Гэсэн ч
эхний хагаст гоол оруулж чадсангүй. Харин тоглолтын 64 дэх минутад
АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч торгуулийн 16 метрийн гаднаас
хүчтэй цохиж, 2014 оны ДАШТ-ийг чимсэн нэгэн гоолыг орууллаа. Ингэснээр
тоглолтын тооны харьцаа 1:1 болон тэнцсэн юм. Улмаар 81 дэх минутад
АНУ-ын довтлогч Клинт Демпси Грахам Зусигийн дамжуулалтаар гоол оруулж,
тооны харьцааг 2:1-ийн харьцаатай болгосон юм. Гэсэн ч тоглолтын 90+5
дахь минутад Криштиан Роналдугийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг
Силвестре Варела мөргөж гоол оруулснаар Португалчууд тэнцүүлж чадлаа.
Ийнхүү “Европийн Бразилчууд” гэгддэг Португал эцсийн мөчид АНУ-тай
тэнцэж, ДАШТ-ий хэсгийн шатнаас мултрах аюулаас гарлаа. Дараагийн
тойрогт АНУ Германтай, Португал Ганатай тоглоно.
ДАШТ-ий G хэсгийг дөрвөн оноотой Герман АНУ-ын шигшээ тэргүүлж байна.
Харин нэг оноотой Гана, Португал сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн
сүүлийн тоглолтод АНУ, Герман тэнцсэн тохиолдолд хүчирхэг Португал,
Гана ДАШТ-ээ өндөрлүүлэх болно.



Сэтгэгдэл (1)
tamir (103.10.23.170)
manai portugal ih muu boljee daraa jil sain bol tugai bi portugal iig dem jideg ll dee