Италичууд хатан хааныг үнсэх эрхээ авч чадсангүй
- 2014-06-23
- Спорт
- 0

“Хэрвээ бид Коста-Рикаг хожвол Английн хатан хааныг
үнсэх болно” хэмээн твиттер хуудастаа жиргэж байсан
Балотелли Коста-Рикагийн шигшээ багт 0:1 хожигдлоо.
Дэлхийн аваргын түүхэнд байгаагүй “Үхлийн хэсэг”-т
учраа таарсан хоёр багийн тоглолт сонирхолтой бас
сэтгэл түгшээсэн болж өндөрлөлөө. Тоглолтын цорын ганц
гоолыг Коста-Рикагийн шигшээ багийн ахлагч Брайн Руйс
оруулжээ. Улмаар Коста-Рикагийн шигшээ баг плей-оффт
шалгарч, италичууд хатан хааныг үнсэх эрхээ авч чадсангүй.
Ийнхүү “Үхлийн хэсэг”-т Коста-Рикагийн шигшээ баг шууги
ан тарилаа. Тэд энэ сарын 25-нд Будант Альбионы шигшээ
багтай тоглох ажээ.

Сэтгэгдэл (0)