“Цөлийн дайчид” Плей- оффт шалгарч, Америкчууд Роналдуг гомдоов

Алжирын шигшээ сул баг биш

 Хөлбөмбөгийн дэлхийн авар га шалгаруулах тэмцээнийг нам гүм­ хэн эхлүүлсэн Алжирын шигшээ баг шуугиан тарьж эхлэв. Тэд өчигдөр Порто­Алегре хотын цэнгэлдэхэд цугласан 40 мянган үзэгчийн өмнө Азийн шилдэг Өмнөд Солонгосын шигшээ багийг илт давуугаар хожлоо. Ази, Африк тивийн төлөөлөл болсон хоёр багийн хожсон нь хэсгээсээ гарах боломжоо хадгалж, хожигдсон нь нутаг буцах хариуцлагатай тоглолт байлаа. “Н” хэсгийн эхний тоглолтод алжирчүүд Бельгийн “Алтан үеийн залуус”­т 3:1­ээр хожигдсон бол Өмнөд Солонгосын залуус ОХУ­ын шигшээ багт ялагдсан юм. Тоглолтын эхний үед “Цөлийн дайчид” Өмнөд Солонгосын хаалганд гурван гоол оруулж илт хошуучилж эхэлсэн. Алжирын шигшээ багийн Слимани, Жабоу, Халлич нар 13 минутын дотор гурван гоол оруулж солонгосчуудыг “нуман тулгуурт” оруулсан билээ. Тоглолтын 50 дахь минутад Өмнөд Солонгосын Сон Хын Мин гоол хийж багийнхандаа урам өгсөн юм. Гэвч хүндхэн байдалд орсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид ядрахыг үл мэдэх “Цөлийн дайчид”­ын хаалганд хоёр гоол нөхөж хийнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт байв. Алжирын хамгаалталт сайн байж, өрсөл­ дөгчдийнхөө довтолгоог тухай бүрт тасалж байлаа. Алжирчүүд тоглолтыг хошуучилж байсан ч өмнөд солонгосчууд бууж өгөлгүй тэмцсэн юм. Харамсалтай нь тоглолтын 62 дахь минутад Браими багийнхаа дөрөв дэх гоолыг оруулж тооны харьцааг тэнцүүлэх гэсэн Өмнөд Солонгосын шигшээ багийн мөрөөдлийг салхинд хийсгэв. Тоглолтын 72 дахь минутад Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Ку Жа Чоль Алжирын хаалганд хоёр дахь гоолоо оруулсан юм. Улмаар тоглолт 4:2­оор өндөрлөж Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид нутаг буцах тасалбараа захиаллаа. Хэдхэн хоногийн өмнө Алжирын шигшээ багийг “Н” хэсгийн хамгийн сул өрсөлдөгчөөр нэрлэж байсан. Гэтэл тэд түүхэндээ байгаагүй нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан амжилтаараа плей­оффт шалгарч сул өрсөлдөгч биш болохоо харууллаа.

Португалийн Роналду Америкийг дийлсэнгүй

Европын Аваргуудын лигийн шилдэг баг Португалийн шигшээ ялахын төлөө уриатайгаар Бразильд хөл тавьсан билээ. Харамсалтай нь тэд хэсэгтээ сүүл мушгиж фанатуудаа гонсойлгож эхлэв. Энэ сарын 17­нд болсон хэсгийн эхний тоглолтоо Германы шигшээ багтай хийж 4:0­ээр хожигдсон. Тэр өдрийн тоглолт португаличуудын хувьд хар дарсан зүүд мэт байсан биз. Өчигдөр “Арена Амазониа” цэнгэлдэх хүрээ лэнд португаличууд Америкийн шигшээ багтай учраа таарсан юм. Энэ өдөр Португалийн “Алтан жаал” Криштиан Роналду эсрэг багийнхаа хаалганд нэг ч гоол хийж чадалгүй тоглолтоо дуусгалаа. Харин Роналдугийн нөхөд болох Нани, Варела нар Америкийн хаалганд гоолдсон юм. Тоглолтын хоёрдугаар үед Америкийн Жонс, Демпси нар гоол оруулж тоглолтын харьцааг тэнцүүллээ. Португаличууд сүүлчийн шүгэл дуугартал тэмцэж, тасралтгүй довтолсон ч “Сэм авгын хөвгүүд”­ ийг буулган авч чадсангүй. Ийнхүү “Европын бразильчууд” гэгддэг Португалийн шигшээ Америкийн шигшээ багтай 2:2­оор тэнцлээ. Улмаар португаличууд нутаг буцах эсэх нь энэ сарын 27­нд болох АНУ, Германы тоглолтоор шийдэгдэх ажээ.

19 настай бельги хүүг оросууд зогсоож чадсангүй

 Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд амжилттай үргэлжилж байна. Өчигдөр Рио­Де­Жанеиро хотын “Маракана” цэнгэлдэхэд ОХУ, Бельгийн шигшээ багууд учраа таарлаа. Энэ жил Бельгийн шигшээ багийг “битүү морь” хэмээн нэрлэсэн нь оргүй үг биш бололтой. Тоглолтын эхнээс бельгичүүд илүүрхэж байв. Оросын шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үед ширүүн довтолгоо хийж байсан ч нэг нь ч амжилт олсонгүй. Учир нь Бельгийн шигшээ багийн хамгаалалт сайн байсан юм. Тоглолтын 88 дахь минутад Бельгийн шигшээ багийн залуухан тоглогч Ориги Оросын хаалганд хожлын гоолыг орууллаа. Улмаар бельгичүүд нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлэх болжээ. Хоёр баг дэлхийн аваргын тэмцээнд таван удаа учраа таарчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)