Мессиг төрсөн өдрөөрөө сансарт нисэхийг нигеричүүд санал болгов


Африкийн шилдэг бүрэлдэхүүн Нигерийн шигшээ багийн хаалгач Винсент Эньеама энэ сарын 26­нд Аргентины шигшээ багтай хийх тоглолтынхоо талаар ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Хэрвээ Өмнөд Америкийн шилдэг довтлогч Лионель Мессиг харь гариг руу илгээвэл бид хожиж болох юм. Месси төрсөн өдрийн бэлэг болгож сансарт нисэх тасалбар аваасай” хэмээв.

Өнөөдөр Мессигийн төрсөн өдөр бөгөөд 27 нас хүрч байна. Өнгөрсөн жил Лео төрсөн өдрөө хувийн усан онгоцон дээрээ ах нарын хамт тэмдэглэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)