Австраличууд “Испаний шигшээг хожоод нутаг буцна” гэв
- 2014-06-24
- Спорт
- 0
Австралийн шигшээ багийн дасгалжуулагч Анжи
Постекоглу сэтгэл өндөр өндөрлүүлэхийг багийнхандаа
уриаллаа. Тэрбээр Испаний багийг хожих боломжтой гэж
бодож байгаа талаараа ярьсан байна.“Биднийг алдах юмгүй, тоглох зорилгогүй гэж бодож байвал эндүүрэл шүү. Бидэнд хожил авах гэж тоглох хангалттай шалтгаан бий. Австрали улс хөлбөмбөгийн том гүрэн болно гэдэгт итгэлтэй байна. Бид тэр зорилгодоо хүрэхийн тулд тоглолт бүрийг сүүлийн юм шиг бодож, хүчирхэг багуудтай эн тэнцүү тэмцэлдэж, тэднийг хожих цаг ирнэ. Испаний шигшээг буулгаж авч, дэлхийг гайхшруулах хүсэл бидэнд бий. Бид дөрөв дэхь удаагаа Дэлхийн аваргад оролцож байна.
Гэхдээ хоёрхон хожил авч байсан. Энэ тоог бид нэмэх болно. Боломж бий гэдгийг эдгээр тоглолт харуулсан. Манай багийн тоглогч бүр энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл (0)