Элладын давалгаа “Заанууд”-ыг Африк руу буцаав

“С” хэсгийн нэгэн сонирхолтой тулаан өчигдөр “Форталеза” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ өдөр Зааны ясан эргийн шигшээ баг Грекийн шигшээ багтай учраа тулсан юм. Хоёр багийн хэн хожсон нь хэсгээсээ гарч, хожигдсон нь нутаг буцах хариуцлагатай тоглолт байв. Зааны ясан эргийн шилдэг багийн ах дүү тоглогч Яя Тюре, Коло Тюре нарын дүү долоо хоногийн өмнө нас барсан нь тэдний амжилтад нөлөөлсөн болов уу. Тоглолтын эхнээс илүү довтолж, илүү аюултай довтолгоо хийж байсан Грекийн багаас сэлгээгээр орж ирсэн Самарис 42 дахь минутад тоглолтын анхны гоолыг оруулав. Удалгүй 71 дэх минутад Вильфред Бони Жервиньогийн дамжуулалтаар Грекийн хаалганд гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Энэ гоол “Заанууд”-д хошуучлах боломж олгосон ч цаг дуустал хамгаалж чадсангүй, шүгэл дуугарахын өмнөхөн Г.Самарас торгуулийн цохилтоос багтаа гоол авчирч, Грекийн баг ялалт байгууллаа. Ийнхүү Дрогба тэргүүтэй Зааны ясан эргийн алтан үеийнхэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ гурав дараалан хэсгийн шатнаас хасагдаж байна. Дрогба энэ тэмцээнд анх удаа гараанд гарсан ч төдийлөн сайн тоглож чадсангүй. Харин Грекийн баг дараагийн шатанд “С” хэсгийг тэргүүлсэн Коста Рикатай тоглоно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)