Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг, Колумбын шигшээтэй
өчигдөр тоглолоо. Португалийн
довтлогч Ж.Мартинез дубль
хийж, сэлгээнээс Х.Родригез
гарч ирэн тоглолтыг эргүүлснээр
Колумбын залуус дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд гурав дахь
хожлоо авлаа. Энэ өдөр 1994 онд
тоглож байсан хаалгач 43 настай
Мондрагон сэлгээгээр талбайд
гарч дэлхийн аваргад тоглосон
хамгийн хөгшин тоглогчийн
рекордыг шинэчилсэн юм. Хожил
авах ганцхан даалгавартай
тал байд гарсан Самурай нар
тоглолтыг урамтай эхлүүлэв. Гэвч
тоглолтын эхний гоолыг Колумбын
залуус оруулсан юм. Конно алдаа
гаргаж Колумбын баг торгуулийн
цохилт гүйцэтгэн Х.Куадрадо гоол
орууллаа. Тоглолтын эхний үеийн
төгсгөлд Шинжи Оказаки оновчтой
мөргөлтөөрөө тооны харьцааг
тэнцүүлэв. Улмаар тоглолт 1:1
болсон юм. Японы баг ийнхүү
ганцхан оноотой тэмцээнээ
өндөрлүүлж байгаа бол Колумбын
баг есөн оноотойгоор хэсгээ итгэл
төгс тэргүүллээ. Колумбын залуус
дараагийн шатад “С” хэсэгт хоёроор шалгарсан Уругвайн
багтай тоглоно.
Сэтгэгдэл (0)