
Белу-Оризонти хотын Минейран цэнгэлдэхэд болсон
Англи, Коста-Рикагийн шигшээ
багийн тоглолт сонирхол татсан
зүйлгүй боллоо. Хэдийгээр Англичууд бөмбөг эзэмшилт, хаалга
руу чиглэсэн цохилтын тоо гоор
илүүрхсэн боловч гоол оруулж
чадаагүй юм.
Ялангуяа, тоглолтын 90
минутыг талбайд өнгөрүүлсэн
Даниель Старридж гоол хийх
олон сайхан боломжыг алдав.
Хэдийгээр “Гурван арслан”
түүхэндээ байгаагүй тааруу
амжилт гаргасан ч дасгалжуулагч
Рой Хадсон менежерээр үлдэнэ
гэдгийг Английн хөлбөмбөгийн
холбооноос мэдэгдсэн байна.
Хадсон тоглолтын дараа өгсөн
ярилцлагадаа “Өнөөдөр бид нар
хэр зэрэг сайн тоглож чадах аа
харууллаа. Эхний 15 минутыг эс
тооцох юм бол бид Коста-Рикаг
бүрэн илүүрхлээ” хэмээсэн бол
Жек Уилшер “Бид нар олон боломж
гаргасан. Ямар ч байсан гурван
тоглолт дараалж ялагдаагүйдээ
баяртай байна хэмээжээ.
Харин Люк Шоу “Хэрвээ ганц
ч оноогүй буцсан бол жинхэнэ
гутамшиг болох байлаа. Харин
одоо нэг санаа амарлаа”
хэмээжээ. Ийнхүү Английн алтан
үеийнхэн Бразиль-2014 тэмцээнд
азгүйтлээ. Тэмцээний үеэр
Английн фанатууд шигшээ багтаа
болон, улсынхаа хөлбөмбөгийн
холбоонд гомдол гаргажээ. Тэд
хоёр талын тийз, байр, хоолны
зардал гээд нийт 5000 фунт
стрелингийг нэхэмжилсэн байна.
Сэтгэгдэл (2)
(202.179.20.235)
ish chaavaas.daraalj hojigdoogui dee bayartai bn genuu kk
tulga (202.126.89.251)
albataim shig irj vzcheed vhsnee nehdiii ugaasaa azguig n medjeej