Дель Боске: Шигшээ багийнхаа ялагдалд уучлалт гуйж байна
- 2014-06-27
- Спорт
- 0
Дэлхийн шилдэг шигшээ багийн нэг болох
“Ялагдашгүй Армада”г дасгалжуулсан Дель
Боске “Radio Marca”-д товч ярилцлага өгчээ.
Тэрбээр багийн хамт олноосоо уучлал гуйж,
ялагдлын бурууг нуруун дээрээ үүрч албаа
өгөхөөр болжээ.
-Шигшээ багийн ялагдлын эхлэлийг голландууд тавьсан. Энэ тоглолтын талаар яриач?
Энэ бол аймшиг байсан. Бид дэлхийн аваргад бүх хүчээ л дайчилж тоглосон. Ийм үр дүн гарна гэж бодсонгүй. Арай л эрт дэл хийн аваргыг орхисондоо сэтгэл гонсгор байна.
-Чилитэй тоглоход ямар нэг ойлголцол гарсан шиг санагдсан?
Бид Чилийн багийг хүндэлдэг. Голландад хожигдсоны дараа ямар нэгэн зоримог алхам хийж, цааш давших ёстойг ойлгож байсан. Энэ хүнд үед багтаа шинэчлэл хийх нь гарцаагүй байв. Гэхдээ би тийм алхам хийхийг хүсээгүй. Манай багийн бүрэлдэхүүнд Испанийн шилдэг 23 хөлбөмбөгчин бий. Тэд бол энэ тэнцүү чадвартай тамирчид. Энэ бүрэлдэхүүнээсээ хэн нэг нийг хасна гэдэг утгагүй санагдсан.
-Диего Костын талаар юу хэлэх вэ?
-Шигшээ багт ялагдлаас улбаатай сөрөг давалгаа үүссэн. Энэ байдлыг нам жаахгүй бол бид задрахад хүрнэ. Үнэндээ Диего Костод юу тохиолдоод байгааг би бодох сөхөөгүй байна. Гэхдээ тэр испаничууд түүнийг хүндэлдэгийг ойлгох ёстой.
-“Ялагдашгүй Армада” түүхэндээ байгаагүй ялагдал хүлээлээ гэж ярьж, бичиж байна. Та дасгалжуулагчийн хувьд шүүмжлэл их сонсч байна уу?
- Биднийг хангалттай шүү м жилсэн. Одоо болно. Хөлбөмбөг бол спорт. Шүүмж лэлийн хажуугаар хүн дэтгэл бидэнд хэрэгтэй байна.
-“Мөрөөдлийн баг”-ийн хаалгач Икер Касильяс сэтгэлээр унасан байсан. “Икер багийн ахлагчийн үүргээ биелүүлж чадсангүй” гэсэн шүүмжтэй та санал нийлэх үү?
-Икер бол жинхэнэ багийн ахлагч. Тэрбээр хэзээ ч үүргээ умартаж байгаагүй. Хүнд цаг үед үргэлж багтайгаа байдаг. Икерийн гавьяаг өнөөдрийн ялагдлаар сольж болохгүй. Испанийн шигшээ багийн амжилт Икертэй салшгүй холбоотой.

Сэтгэгдэл (0)