Рой Хадсон: Англичуудын хүссэн тоглолтыг үзүүлэхийг зорьсон ч чадсангүй

Энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шал гаруулах тэмцээнд сүр дуулиан ­ тайгаар Бразилийг зорьсон Английн шигшээ баг хэсгээсээ ч гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөлөө. Английн шигшээ багийг Рой Хадсон дасгалжуулсан билээ. “Манчестер Юнайтед” клубд тоглож байсан Рой Хадсон туршлагатай хөлбөмбөгчин төдийгүй шилдэг дасгалжуулагчдын нэг юм.

Тэрбээр шигшээ багаа улсынхаа залуу үеээр сэлгэж, алтан үеийн хөлбөмбөгчид болох Жеррард, Лэмпард, Руни нараар бүрдүүлсэн. Тэдний хувьд энэ жил сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь байв. Харамсалтайгаар нутаг буцсан Английн шигшээ багийн дасгалжуулагчийг солих бодолгүйгээ тус улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор мэдээлжээ. Ингээд “Goal.com” сайтад өгсөн Рой Хадсоны ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.


-Энэ жил залуу үеийн шилдэг хөлбөмбөгчдөөр цус сэлгэсэн боловч сайн үр дүн гарсангүй. Магадгүй тэд нэг баг болж нэгдэж чадсангүй юү? ­


Би шигшээ багаа Английн залуу үеийн шилдгүүдээр бүрдүүлсэн. Миний бодлоор Английн шигшээ багийн ирээдүй гэрэлтэх болно. Тэд богино хугацаанд нэг баг болж чадсан хэдий ч энэ удаад азгүйтлээ. Гэхдээ би залуусаа муу тоглосон гэж зэмлэхгүй.

-Англичууд шигшээ багтаа их итгэл хүлээлгэсэн. Угсаа залгамжлах Кембрижийн гүн та бүхнийг биечлэн үдсэн шүү дээ. Сэтгэлээр унасан фанатууд чинь хэрхэн угтах бол?

-­Бид дэлхийн аваргад амжилт­тай оролцоогүй нь үнэн. Гаднаасаа залуус маань сайхан харагдаж байгаа ч сэтгэлдээ шаналж байна. Англичуудын хүссэн тоглолтыг үзүүлэхийг зорь­сон ч чадсангүй.

-Английн хөлбөмбөгийн холбооноос таныг дасгалжуулагчаар үлдээх шийд гаргасан. Харин та залгамж халаагаа сонгосон уу? ­

-Хөлбөмбөгийн холбооноос үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан ч би дасгалжуулагч хийх эсэхээ шийдээгүй байна. Гэхдээ нэг сайхан нарлаг өдөр би халаагаа Гэри Невиллд хүлээлгэн өгнө. Тэр бол “Манчестер Юнайтед” клубын төдийгүй Английн шилдэг хөлбөмбөгчин. Невилл Английн шинэ үеийг топ шигшээ баг болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

-Евро-2016-д багаа дасгалжуулах уу?

­-Английн шигшээ баг залуу байна. Манай хөлбөмбөгчид Премьер Лигт дахин хоёр жил тоглоход илүү мэргэших болно. Би Английн шигшээ багийг хүчирхэгжүүлэх болно. Магадгүй өнөөдрийн гутамшигт ялагдал багийн ирээдүйд сургамж болох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)