Талбайн эзэд шөвгийн наймд үлдлээ


Дэлхийн аварга шалгаруулах хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Талбайн эзэн Бразилын шигшээ баг хасагдах шатны эхний тоглолтоо Испанийн  Чилийн шигшээтэй хийлээ. Тоглолтын өмнө Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Сколари эмээж байгаагаа хэлж байсан. Учир нь Чилийн шигшээ баг гайхалтай тоглолт харуулж байгаа. Мөн тэдэнд Европын хамгийн хүчтэй багуудын гол тоглогчид бочихсон шилдэг тамирчид байсан.Тоглолтын 18 дахь минутад Давид Луиз гоолдож, тоглолтыг хошуучилж эхэлсэн.
Ийнхүү хоёр баг бүхэл бүтэн 120 минутын турш тоглосны эцэст торгуулийн цохилтоор ялагчаа тодрууллаа.  Торгуулийн цохилт цохиход Бразилын хаалгач Жулио Цезарь гайхалтай байж, хоёр цохилт хаасан. Түүний хүчээр Бразилын шигшээ баг Чилийг 3:2-оор буулгаж авч, шөвгийн наймд үлдэж чадлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)