
Бразилийн төрийн далбааны
шар, ногоон өнгөөр алагласан
Белу-Оризонти хотын “Минейран”
цэнгэлдэхэд шөвгийн 16-ийн эхний
тоглолт Бразиль-Чилийн хооронд
өрнөлөө. Тоглолт торгуулийн
цохилтоор зохион байгуулагч орны
баг ялалт байгууллаа. Тоглолтын
үндсэн цаг болон нэмэлт цаг 1:1-
ээр дуусч, пеналтиар ялагчийг
шийдсэн юм. Энэ үед Жулио Сезар
бразильчуудын ирээдүйг аварлаа.
Тэрбээр Чилийн хоёр ч аюултай
цохилтыг хааж, багаа ялагдлаас
аварсан юм. Улмаар Бразиль
торгуулийн цохилтоор 3:2-ын
харьцаагаар хожлоо. Хоёр баг олон
удаа учраа таарч байв. Тухайлбал,
Чилийн шигшээ 1962, 1998, 2010
онд дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний хасагдах шатны
тоглолтод Бразильд хожигдон
тэмцээнийг дуусгаж байжээ. Тэрхүү
гашуун түүх энэ удаад ч давтагдаж
Чилийн шигшээ Бразилийн өмнө
өвдөг сөхөрлөө.
Талбайн шүүгч Ховард Уэббийн
шүгэл дуугарсан эхний минутаас
Бразиль илүүрхэж довтолсоор
18 дахь минутад санасандаа
хүрсэн юм. Неймарын гүйцэтгэсэн
булангийн цохилт Тиаго Силвагийн
толгойгоор дамжин Давид Луис гоол
хийв. Гэхдээ уг гоолын жинхэнэ
эзэн Гонсало Хара байсан гэдгийг
удаашруулсан бичлэгээс харуулсан
юм.
Бразильчуудын тэргүүлэл удаан
үргэлжилсэнгүй. Тоглолтын 32 дахь минутад тэдний хамгаалалтын
алдааг ашиглан Варгасын дам-
жуу лалтаар Алексис Санчес
тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Санчес зөвхөн тэнцээний гоолыг
оруулснаас гадна тоглолтын турш
хамгийн идэвхтэй байж, багтаа
үнэтэй хувь нэмэр орууллаа.
Тоглолтын хоёрдугаар үед Чилийн
довтолгоо ширүүсч эхэллээ. Чилийн
энэ давуу байдал Бразилийг
бөмбөг тайван эзэмших боломжгүй
байдалд оруулав. Сэлгээгээр
талбайд гарсан Фелипе Гутьеррес,
Алексис Санчестэй хоршиж довтолгооны аюултай хослолыг
бүрдүүлэв.
Бразилийн багт сэлгээгээр орсон Жо нэмэлт цаг дуусах хүртэл
багтаа төдийлөн тус хүргэж чадсангүй. Нэмэлт цагт Сколари
тал байд давуу байдал үүсгэж,
довтолгоонд шилжих зорилгоор
Рамирес, Виллиан нарыг оруулж
ирсэн ч амжилт олсонгүй. Харин
ч эс рэгээрээ бразильчуудыг сэргээж чадаагүй юм. Сэлгээгээр
орж ирсэн Маурисио Пинилья
хаалганы хөндлөвч онож хэдэн
зуун сая бразильчуудын зүрхийг
зогсоох дөхөв. Чилийн шигшээ баг
хоёрдугаар үеэс эрчимтэй тоглолт
үзүүлсний улмаас тоглолтын нэмэлт
цаг төгсөхөд ядарч, довтолгоон
нь тасалдаж байв. Бразильчууд
1998 оноос хойш дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд нэмэлт цаг
сунгасан тоглолт үзүүлээгүй юм.
Тиймээс уг тоглолт тэдний хувьд нэлээд дарамттай, ээдрээтэй
нөхцөл байдалд өрнөсөн гэж хэлж
бо лохоор байлаа. Торгуулийн цо-
хил тоор ялагчийг шийдэхэд Жулио
Сезарын од гийсэн юм. Тэрбээр Пинилья, Алексис Санчес нарын
цохилтыг дараалан хаасан юм.
Гэхдээ Бразилиас Виллиан,
Халк нар цохилтоо алдсан нь
нөхцөл байдлыг дахин ээдрээтэй
болголоо. Харин Неймар өөрийн
цохилтоо амжилтай болгож эцэст
нь Харагийн бөмбөг шон оносноор
Бразиль ялалт байгуулсан юм.
Хэдийгээр ялсан ч Бразилийн
тоглолтоос шүүмжлэх зүйл чамгүй
их байв. Тэдний дамжуулалтын
хувь ердөө 69 байгаа нь 1966
оноос хойшхи хамгийн тааруу
үзүүлэлт юм. Мөн довтлогч нараас
нэг ч хаалга руу чиглэсэн цохилт
хийгээгүй бөгөөд зөвхөн Давид
Луйс, Дани Алевс нар л хаалгачийг
чиглүүлсэн цохилт хийжээ. Мөн
энэ өдөр шөвгийн 16-д шалгарсан
Өмнөд Америкийн хоёр багийн
тулаан боллоо. Энэхүү тэмцээнд
Колумб илүүрхэж, шөвгийн наймд
түүхэндээ анх удаа шалгарлаа.
Шинэ залуу хөлбөмбөгчин Хамес
Родригез энэ тоглолтын гол баатар
байж хоёр гоол орууллаа. Тэрбээр
тоглолтын 28 болон 50 дахь минутад
гоолдсон юм. Улмаар энэ жилийн
дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд Родригез таван гоол
оруулсан амжилтаараа “Мэргэн
бууч”-ийн жагсаалтыг тэргүүлэх
болжээ. Шинэ үеийн шилдэг
залуусаар эгнээгээ бүрдүүлсэн
Колумбын шигшээ тоглолтын эхний
минутаас шүгэл дуугарч тоглолт
дуустал уругвайчуудад боломж
олгосонгүй. Шилдэг тоглогчоо
шийтгэлээр хасуулсан Уругвайн
шигшээ баг энэ өдөр ойлголцож
чадалгүй тоглолтын цагийг дуусгав.
Л.Суаресын торгуулийн улмаас
алдсан Уругвайн баг тэмцээнийг
орхисон гэж хэлж болохоор байв.
Харин талбайд танхайрч, ёс бус
үйлдэл гаргасан Л.Суаресыг
чиличүүд үндэсний баатар
мэтээр угтан авсан байна.Улмаар
Колумбын шигшээ баг түүхэндээ
үзүүлээгүй амжилтыг гаргалаа.
Тэд дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний шөвгийн наймд талбайн
эзэн Бразилийн багтай тоглоно.
Сэтгэгдэл (0)