Сорилго барилдаанд Ц.Содномдорж түрүүллээ

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Сорилго барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат- Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, Ж.Оргил нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Энэ жилийн наадмын сорилго барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай Сорилго барилдаанд Ц.Содномдорж түрүүллээ сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Дүнжингарав дэвжээ”-ний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээ, АПУ компаний бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлдэв. Дунд шөвөгт улсын гарьд Ж.Бат- Эрдэнэ, улсын харцага А.Цацабшир, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар үлдэж, тус шөвөгт шалгарсан Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд “Уран барилдаан”-ы шагнал гардуулав.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)