Б.Энхлэн, Б.Мөнгөнзул нар Азийн аварга болов

Узбекистан улсын Ташкент хотноо эхэлсэн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний стандарт буюу сонгодог төрлийн тэмцээн өндөрлөлөө.

 Тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангилалд Багануур дүүргийн Б.Энхлэн, 9-10 насны охидын ангилалд “Хангарьд” спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул нар түрүүлж Азийн аварга болжээ.

 Мөн 7-8 насны охидын ангилалд Сэлэнгэ аймгийн шатарчин Б.Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Зургаа хүртэлх насны охидын ангилалд “Шатар-64” клубын тамирчин Д.Өнөрзул, “Уран нүүдэл” клубын тамирчин А.Аззаяа, хөвгүүдийн ангилалд Багануур дүүргийн А.Очир-Эрдэнэ, “Хангарьд” спорт клубын Б.Энхзориг, 7-8 насны охидын ангилалд “Шатар-64” клубын Д.Мөнхзул нар шагналт байруудад шалгарчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ачу (194.230.155.143)

    2014-06-30

    Азийн бяцхан аваргуудадаа амжилт хүсэж баяр хүргэе.Удахгүй дэлхийн аврага гэдэг цол хүртхийг хүлээх болноо ард түмэн бид.Хичээгээрээ аваргуудаа.