Франц Африкийн аваргуудын алдаан дээр ажиллав

Франц: Нигери 2:0

Тоглолтын гоолууд Франц-Пол Погба-1 /79 дэх минут/
 Нигери-Жозеф Иобо-1 /90+2 дахь минут авто гоол/


Манай цагаар долдугаар сарын 01- ний 00:00 цагаас эхэлсэн Франц Нигерийн тоглолтод Францын баг Африкийн аварга нигеричүүдийн гаргасан хоёр алдааг гоол болгон хувиргаснаар хожил байгууллаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод гайхалтай Африк тивийн аваргаар шалгарсан нигеричүүд Францын багтай боломжийн тоглолт үзүүлсэн ч 1998 оны дэлхийн аварга францчууд арай илүү байсан юм. Хэдийгээр багууд өөрсдөдөө боломж гаргаж байсан ч тоглолтын 79 дэх минут хүртэл гоол оруулж чадахгүй байв. Францчууд гоол орох боломжтой олон цохилт гүйцэтгэсэн бөгөөд энэ өдөр Нигерийн хаалгач Винсент Эньеама сайн байж цохилтуудыг хаасаар байв. Харин Нигерийн баг тоглолтын 70 дахь минутаас ялимгүй сууж, Францын баг 79 болон 90+2 дахь минутад гоол хийснээр 2:0-ийн харьцаагаар хожсон. Тоглолтын дараа Нигерийн багийн дасгалжуулагч Стефен Кеши ялагдлаа багийнхаа муу тоглолттой холбон тайлбарласан юм. Тэрбээр “Хаалгач Винсент Эньеамагийн бүдүүлэг алдаанаас болж бид эхний гоолыг алдаж, энэ шокноос гарч чадахгүй байсаар өөртөө гоол хийж 2:0-ээр хожигдлоо. Хэрвээ Винсент Эньеама бөмбөгөнд хальт хүрээгүй байсан бол Пол Погба хоосон хаалга мөргөхгүй байсан. Тэгсэн бол нэмэлт цагт авто гоол хийлгүйгээр тоглолт өндөрлөж торгуулийн цохилтоор бүхнийг шийдэх байлаа” гэсэн юм. Мөн багийнхаа зарим тоглогчийг биеэ бүрэн дайчлаагүй гэж мэдэгджээ. Гэсэн ч энэ тоглолтын дараа Нигерийн хөлбөмбөгийн холбоо Стефен Кешийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл эсрэгээрээ Францын баг дээрх тоглолтод нэлээд бохир тоглолт үзүүлж хоёр ч удаа улаан хуудас авах бүдүүлэг алдаа гаргасныг шүүгч зүгээр өнгөрүүлсэн. Ямартай ч, Францын багийн хагас хамгаалагч Пол Погбагийн гоолын дараа аль аль баг гоол хийлгүй үндсэн цаг өндөрлөж шүүгч дөрвөн минут сунгасан. Харин Нигерийн багийн хамгаалагч Жозеф Иобо шүүгчийн мэдлийн нэмэлт цагийн хоёр дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг зайлуулах гэж байгаад өөрийн хаалгандаа гоол оруулсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)