Бельгичүүд АНУ-ын багийг эцсийн мөчид буулган авлаа
- 2014-07-03
- Спорт
- 0

Гоол: Бельги-Кевин Де Брюйне-1 /93 дахь минут/
Бельги-Ромелу Лукаку-1 /105 дахь минут/
АНУ-Жулиан Грийн-1 /107 дахь минут/
Бельги АНУ-ын тоглолт Аргентин Швейцарийн тоглолт шиг нэмэлт цаг
сунгасан тулаан болж өндөрлөлөө.
Учир нь хоёр баг хоёулаа тоглолтын
эхнээс л бие биеийнхээ эсрэг
найдвартай хамгаалалт үзүүлж
байв. Гэсэн ч бүтэн цаг 30 минутын
гүйлтийн эцэст сульдсан хоёр
багийн аль нь нэмэлт 30 минутад
биеэ бүрэн дайчилж, багаараа
ажилласан нь хожих байв. Өөрөөр
хэлбэл, хоёр цаг үргэлжилсэн энэ
тоглолтын сүүлийн мөчид Бельгийн
баг арай илүү тоглолт үзүүлж
чансаа ойролцоо багийг буулган
авлаа. Тоглолтын гол баатар Кевин
Де Брюйне гоол хийгээд зогсохгүй
багийн анд Ромелу Лукакуд гоолын
дамжуулалт өгсөн. Ингэснээр
Бельгийн баг 1986 оноос хойш анх
удаа дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний шөвгийн наймд
шалгарлаа. Энэ тоглолтод Бельгийн баг АНУ-аас хол илүү тоглосныг
тоглолтын дараах статистикаас
харж болно. Бельгичүүд АНУ-
ын багийн хаалга руу нийтдээ 38
цохисны 27 нь хаалгаа оносон.
Тэгвэл АНУ эсрэг багийнхаа хаалга
руу ердөө 14 цохиж ес нь хаалга
чиглэжээ. Бельгийн багт Кевин Де Брюйне, Ромелу Лукаку нараас
гадна Винсент Компани, Даниэль
Ван Бюйтен, Маруан Феллайни нар
боломжийн тоглолт үзүүлсэн бол
АНУ-ын багаас гол тоглогч Клинт
Демпси сайн тоглож чадсангүй.
Нөгөөтэйгүүр бельгичүүд түүнийг
маш сайн хамгаалж байсны дээр
энэ тоглолтод нийтдээ 27 алдаа
гаргажээ. Харин АНУ-ын баг үүнээс
харьцангуй баг буюу 11 алдаа
гаргасан. Ямартай ч, бусад багуудыг
бодвол сулхан учраануудтай таарч
шөвгийн наймд шалгарсан Бельгийн
баг энэ шатнаас эхлэн томоохон
багуудтай нүүр тулах нь. Уг багийн
дараагийн учраа нь дэлхийн шилдэг
хөлбөмбөгчин Лионель Мессигээр
ахлуулсан Аргентины шигшээ.
Гэхдээ Бельгийн тоглолтуудаас
харахад Аргентиныг хожих
боломж харагдаж байсан. Учир нь Аргентиний шигшээ урд хэсэгтээ
л хүчирхэг байгаагаас биш хойд
хэсгээрээ сул байна. Энэ нь тус
багийн ганц сул тал болоод байгаа
билээ.

Сэтгэгдэл (0)