А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга боллоо
- 2014-07-08
- Спорт
- 0
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, даян аварга Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олголоо.



Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын дархан аварга цолны болзол хангасан Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Шонхор-Олимп” дээд сургууль, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар өчигдөр Дархан аварга цол, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авав.

Сэтгэгдэл (0)