
Энэ жилийн Монгол наадам
урианхай сурын харваагаар
эхэлж, өчигдөр буриад харваагаар
үргэлжилж дүнгээ гаргалаа.
Наадмын хоёр дахь өдөр
үргэлжилсэн буриад сурын
харваанд нийт 145 харваач долоон
зурхайгаас харвалаа. Мөн эмэгтэй
25 харваач оролцож цэц мэргээ
сорив. Эрэгтэйчүүд нийт 64 сум
харваснаас Дорнод аймгийн
Сэргэлэн сумын уугуул, “Дорнын
гэрэгэ цацраг трейд” ХХК-ийн
харваач Ж.Ариунбат 61/8 онож
эхний байрт, Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын уугуул, Улаанбаатар хотын
харьяат “Алдар” спорт хороо, “Жем
интернэшнл” ХХК-ийн харваач
Б.Батбаатар 60/6 оноогоор удаахь
байрт шалгарлаа. Өнөө жилийн
буриад сурын харваанд бараг
бүх аймаг, сумаас харваачид ирж
орлцлоо. Алс холын Баян-Өлгий,
Ховд, Дорнод аймгийн харваачид ч
ирсэн байв. Урьд жилүүдэд насны
эрэмбээр сум тавьдаг байсан бол
өнөө жилээс цол, зэргээр босч сум
тавилаа. Харваачид зөвхөн эвэр
элэгтэй, шөрмөсөн артай монгол
нумаар л харвасан буриад сурын
харваанд оролцогчдын хамгийн
залуу нь 16 настай, ахмад нь 75-
тай байснаараа онцлог байлаа.
Сэтгэгдэл (0)